BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Thursday, October 22, 2009

Залуугийн бадагууд

Хамгийн анх уншсан залуу насны тухай шүлэг мэдээж Ц.Цэдэнжав гуайн шүлэг байлаа.

Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч

Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ

Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө

Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлсэн юм. Энэ шүлгийн бадрангуй хэмнэл давалгаант он жилүүдийн атираат царайг тодруулж цээжинд минь эх оронч сэтгэлийн гал асаадаг байлаа.Би дотроо омогтой эр цэрэг сэтгэлтэй хүүхэд байсан юм байлгүй.Энд тэнд энэшүлгийг уншаад л хөөрч явдаг байв.Дараа нь үнэнээсээ шүлгийн донтой болж олон ч яруу найрагчийн бүтээлүүдийг уншсан.Залуу насны тухай мөнхлөн дуулаагүй ямар найрагч байх билээ.Тэд бүгд л өөр өөрийнхөөрөө дуулсан.Надад харин Р.Чойномын залуу нас зүрхэнд хөндүүрхэн мэдрэгддэг юм.Тэрээр

Хөрстийн амьдралд хөл алдсан

Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр

Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн

Шунхан улаан залуу нас минь гэж харамсан уулга алдсан.Энэ уулга алдалтаас шорвог нулимс ,шорон гяндан,цэцэрхэл тэнэглэл,цөхрөл гуниг,бас хайр мэдрэгддэг юм.

Ш.Уянгын залуу насыг бас санаж байна.

Хязгааргүй огторгуйгаас гэрэл цацруулан зурваслаж

Хамаг илчээ шатаан хурдалсаар оргүй болох тэнгэрийн биетийг

Харвасан од гэж юунд эндүүрч хүмүүс та нар уулга алдана

Хаана нь багтаж энэ газар дээр од унах юмбэ

Халуун зүрхэнд энэрэл өршөөл цутган дүүрч

Хамаг илчээ шатаан дурласаар оргүй болох амьдралыг минь

Халуун нас гэж юунд эндүүрч хүмүүс та нар уулга алдана

Хаана нь багтаж энэ орчлон дээр сэтгэл тогтох юмбэ...гэж бичсэн юмдаа.Түүний сэтгэл энэ орчлонд хоргодож тогтоогүй ээ.Оюутан цагийн анд нөхөр ,манай үеийн найрагчдын дундах цуутай сайхан хүүхэн Х.Тэргэлийн залуу насыг унших дуртай байж билээ.Ангийн анд минь нэгтээ

Залуу явахад юм бүхэн өнгөлөг

Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг

Хэчнээн ч үнгэлээ гэвч хүүхний уруул өнгөлөг

Хэрэн тэнүүчилсэн нүцгэн бодлууд минь өнгөлөг ...гэж бичсэн юмдаа.

2 comments:

agai said...

uneheer saihan mortuud shuu

Zaya and Mouse said...

Сайхан бүхнийг олж мэддэг шидтэй ч юм шиг энэ найрагчид, Санаа сэтгэлд эмзэг бүхнийг дуулж явах одтой ч юм шиг энэ найрагчид нээрээ хачин улсаа...