BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Monday, November 9, 2009

ҮРГЭЛЖ АМГАЛАН ХӨХ МӨНХӨД...

Үргэлж амгалан хөх мөнхөд
Үзгээ атгаад үгээ нисгээд
Үргэлж амгалан хөх мөнхөд
Үйлээ тэврээд үндэсээ үлдээгээд
Үргэлж амгалан хөх мөнхөд
Үүр цайлгаад үдэш болгоод
Үргэлж амгалан хөх мөнхөд... Энэ бол миний ерээд оны шүлэг.Бүүр мартчихсан явтал санаандгүй нэг анд маань би чиний энэ шүлэгт их дуртай гээд уншиж өглөө.Үргэлж амгалан хөх мөнхөд тэмүүлэгч сэтгэл минь өөрчлөгдөөгүй ээ...Гагцхүү үргэлж амгалангийн тухай бодол минь л сар жилийн эрхээр өнгө зүс нь хувирах юм.Өөрийхөө зүрх сэтгэлийг үргэлж амгалан байлгаж сурах юмсан.Болсон болоогүй яасан олон зүйлд сэтгэлээ урж,үрж явдаг хүн юмбэ дээ би.Хэрвээ сэтгэлээ гаргаад дэлгэвэл сэмэрчихсэн байгаа байх даа...Сэмэрсэн сэтгэл гэснээс нээрээ ерээд онд олон сайхан шүлгээрээ бидний л гэх нэгэн үеийг хамт бүтээлцсэн Нямбуугийн Билгүүний
Сэмэрч гандсан сэтгэлийг чинь шүлгээрээ хөвөрдөж өгөхсөн
Шив шинэхэн байсаар л зуун жилийг үзэхсэн...гэдэг мөрүүд санаанд буугаад ирлээ.Н.Билгүүн хаана явдаг юм бол доо.Нэлээд эрт Америкт амьдардаг гэсэн сураг сонсож байсан санагдана.Уг нь Билгүүн бид нар нэг аймгийн улс л даа.Соёлын дээд төгсөөд сонинд ажиллаж дараахан нь "Дээдсийн хүрээлэн" гэдэг шуугиант сонин гаргаж явсан билээ.Ирээдүйн ерөнхийлөгчийг бид хүмүүжүүлнэ ч билүү нэг инээдтэй юм ярьдаг сонин гаргаж байхааргүй л сайн яруу найрагч байсан юм шүү.
...Бүүр түүрхэн сэтгэл минь алсын манан шиг цэлхэрээд
Бүдэгхэн хөх гал манан дунд гүйгээд л
Амьдрахуйн ухааныг сураа нь үгүй залуу нас минь
Алсын мананд гүйгч тэр цэнхэр гал мэт ээ...
...БИ
Цаг цагийн өнгөнд автах нь үгүй солонго
Цагаан цайлган монгол түмний гэгээн сэтгэлийн уянга
Үнэний бүлээн хөрсөнд энэ бие минь нуугдахуй дор
Үүлэн тэртээх огторгуйгаас хур болон асгарнам
Эрмэг Монголын үр сад над дээр ургаж
Эрин цаг эхийн хэвлий рүү даялмой... гэх мэтчилэн шүлэглэдэгсэн.Их сонин,өвөрмөц сэтгэлгээтэй шүлгүүд нь түүнийг нэг өөр харагдуулдаг байж билээ.Жижигхэн энэ дурсамж хэнийг ч чилээгээгүй байх гэж найдна.Харин яагаад үргэлж амгалан хөх мөнхийн тухай бодол минь өнгөө үргэлж хувиргадаг тухайгаа одоо үргэлжлүүлье.Би анд нөхөддөө их хүндэтгэлтэй ханддаг хүн юм байна. Өөрийгөө тэгж тоох нэг л шалтгаан байна.Учир нь би найз нөхдийнхөө үзэл бодлын эрх чөлөөг гайхамшигтай хамгаалж ,хүндэтгэн дагадаг хүн юм байна.Цоодолын Хуланг ерээд оны эхээр
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амьдрах юмсан...гэхэд нь ёстой чухам зүгээр л нэг амьдармаар сэтгэл хачин амарч билээ.Тэр амгалан тэнүүн амьдралыг сэтгэлээсээ буй болгож болохыг тэр үед нас минь надад зөвшөөрөөгүй бололтой.Дэгэн догон амьдралын нугачаан дундуур дэвэх жигүүрээ шархлуулаад унаж босож л явлаа.Дараа нь Хулан ахиад л
"Зүгээр л нэг амьдарч болохгүйн учир"аа учирласан.Би тэгэхэд нь нээрээ л тийм дээ гээд хашгирч байлаа шүү дээ.Миний дотнын найз Гомпилдоогийн Мөнхцэцэг өнгөрөгч хавар "Зөнгийн шувуу улаан" гэдэг яруу найргийн ном гаргасан.Мөнхцэцэгийн "Цээжний анир" ямрыг би дэндүү сайн мэднэ.Тэр номоос үл мэдэгхэн инээмсэглэлт,үлмэдэгхэн хилэнт,янаг нууцхан явдалт,хиртээгүй тунгалаг нулимст,намуухан гоо,тэгэхдээ цэнхэр уйтгарт бүсгүйн далавчны чимээ сонсогддог юм.Мөөжигийн шүлгүүд гүн ухааны аястай,дүрслэл нь хэлбэржээгүй сонин,учир шалтгааныг тайлах гэж оролдож биш тайлсан тайлалдаа орж бичдэгээрээ уншууштай.Мөөжиг үнэхээр эр өвс эхэлж ургадагт итгэдэг .Бас шар завьжтай жаахан шувуудын зүрх нь дандаа гаднаа цохилдгийг мэддэг.Дэндүү халуун хайр цангаадаг гэдгийг мэддэг мөртөө хүнийх байсан ч амрагийг дагуулахдаа л дагуулна гэж хатуурхдаг юм.Бүүр нялхаараа амьтан дөнгөж арвантавтайдаа л хавар хаврын шувууд гуниг далласаар буцдаг тухай бичихдээ
...Хэний нутгийн нууранд очих болдоо та нар
Хэд нь харин эргэж ирэх болдоо хөөрхий гэж ...нулимсаараа бичиж байсан шүү дээ.Тэр үед би Мөөжигийн шүлгээс цэнхэр зөн олж хардаг байсан.Одоо бид хорвоогийн араншинг багцаалах болжээ.Тэгээд ч шүлгийн дэвтрийн хуудас бүхэнд нисэлдэн байдаг цэнхэр зөнгийн шувууд хаашаа ч юмбэ нүүдэллэн одоод өвгөн хорвоог үргэлжлүүлэн таниад андлан нөхөрлөсний билэгдэл болсон улаан шувуудын зөөлөн дуу зүрхэнээс сонсогдох болжээ.Гомпилдоогийн Мөнхцэцэгийн "Зөнгийн шувуу улаан".Сайхан байгаа биз.Энэ номыг уншаад үзээрэй.Харин дараа нь зөнгийн улаан шувуудын дуунаас түүж авсан бодлоо хуваалцъя.Аа, бас миний бие үргэлж амгалан хөх мөнхийн тухай шинэ мэдрэмжтэйгээ цуг Мөөжигийн цэнхэр зүүдний орчноос улаан шувуудын ахуйд нүүгээд ирсэн шүү.

18 comments:

Тэнгэр мэт said...
This comment has been removed by the author.
Гончигийн Сүхзориг said...

sain uu Ichin egchee. Tanii ajil turul uran buteel tsom sain gedegt itgej bna. Ta xed sain biz dee. Minii blog xayag www.sukhzorig.blogspot.com shuu @ xayag sukhzorig@yahoo.com xolbood abaarai.

Anonymous said...

өө Сүхзориг оо ,миний дүү сайн уу.ямар сонин хүн бэ...мэнд мэдэж хаягаа илгээсэнд их баярлалаа.бид нар сайн байгаа.тухтай ярьцгаая даа....хаяг нэмлээ..

oldoshaksli said...

tanai yuinhen nomoo botilood dursamjaa hevluuleed.
Hen hund unenee uudlaad... l.

Hiisen yumtei heleh ch ugtei humuus shuu.

Ta buhen.

oldoshaksli said...

Gegeen zugiin tani FAN bilee.

badrangui said...

Saihan bichjee, Ichin... nutgiinhaa agaar salhiig ih l ygyilj baigaa dag aa, gerelt and...

badrangui said...

ene hayagaar orj sonirhooroi... www.badrangui.blogspot.com ...
galbadrakh

ЛОРА said...

АМАР АМГАЛАН...

агай said...

сайн байна уу эрхэм хатагтай яруу асарт зочилоод гарлаа, баярлалаа Агай

Бямбажаргал said...

Сайн байна уу
Гэгээн зүгийг чинь уншаад гэгээн зүгрүү нүүдэлээ эхэлж билээ ... Эрчим хүчтэй сайхан найрагч гэж хүндэлж явдаг шүү ...

agai said...

shine shuleg hairlaach hemeen guinam

Anonymous said...

Ìýäýýæ, ÿâñàí çàì, òóóëñàí ìºðèéí õóâüä òèéì óðò áèø áàéëàà ÷ íýð àëäàð íü àëü õýäèéí ò¿ãñýí, õèéñýí þìòàé, õýëýõ ¿ãòýé(¿¿íèéã õýíä ÷ ¿ã õýëýõ ýðõòýé ãýõ íü çºâ áàéõ)íàéðàã÷ á¿ñã¿é ãýäãèéã íü á¿ãäýýðýý ë õ¿ëýýí çºâøººðºõ áèç. Ñàéõàí ø¿ëã¿¿ä õ¿ëýýæ, ãýãýýí ãóíèã, á¿ëýýí ñýòãýë, ýãýýðýë óõààðëûí ìºð¿¿äºä íü óóñàí áàéæ, äàõèí äàõèí óíøèõ äóðòàé. Ãýõäýý ýíä 1 ×ÓÕÀË ÑÀÍÀË áàéíàà, ñàíààíäã¿é øàõóó ýíý áëîã ðóó îðëîî. Óíøèõàä èõ òºâºãòýé þì! ÿàãààä ãýâýë ÕÀÐ äýýð ÖÀÃÀÀÍÀÀÐ áè÷÷èõýæ...ªÍêª ÑÎËÈÎ× Õª. ÎËÎÍ Õ¯ÍÈÉ Í¯ÄÍÈÉ ÕÀÐÀÀÍÄ ÒÓÑ ÁÎËÍΠد¯.

puuj said...

Blogiin chini usegiin fond neg l bisheeIchin egchee.Unshihad nudend ih halgaatai baina.Ene talaar bodoltsooroi za.

Anonymous said...

Чи Монголд байгаа юм уу Үе тэнгийн бүсгүй үргэлж гэрэлтэж яваарай Чи зөвхөн аав ээж нөхөр хүүхдийн өмч биш Монголийн ард түмний өмч шүү Монголийн яруу найрагт оочирлож биш онгод шүлгээрээ оочирийг дайрч орж ирсэн бүсгүй шүү

Zaya and Mouse said...

Яруу сайхан, яг л энгийн яриа атлаа мөн л өнөөх найргийн онгод найрагчийн далавч ард нь үзэгдсэн цэцэн цэлмэг ухааны сор болж сондорлон буусан оюуны тань толитноос шинэхэн залуу сэтгүүлч миний бие ихийг сурч байна баярлалаа. Үгээр амьдралыг яаж найруулдгийг үзүүлж чадсан найрагчдын төлөөлөл Ичинхорлоо танаа талархал илэрхийлье. Хүндэтгэсэн Ц.Энхбулган

Anonymous said...

Mongold odoo oyunii soyliig uneldeg tsag n irj baina. Eh nutagtaa irj gol mornii ursgaliig uul hondiinhoo salhitai niiluulj uyaraaj hailuulj suu daa. Naad baigaa gazar chine uhliin tuhai tamiin tuhai shulguud l hari setgeltnuuddee taalagddag gesen.

УУЖИМ said...

яасан гоё юм бээ. Өнөөдөр энэ блогийг олж орж ирсэндээ үнэхээр их баяртай байна,
жаахааан цэцэрлэгийн охин байхдаа

Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж бусдын од харвадаггүй,,, гээд л уншаад шагнуулдаг байж билээ, сургуульд ороод бага ангиа төгстлөө юм бүхэнд хамгийн түрүүнд энэ шүлгийг уншдаг байснаа санаж байна,
яг тэр балчир нас минь санагдаад үнэхээр сайхан байна, хэхэ

ТАНД УРАН БҮТЭЭЛИЙН ӨНДӨР АМЖИЛТ, АЗ ЖАРГАЛ ХҮСЭН ЕРӨӨЕ,

ихро said...

Үе нь өнгөрсөн хожуулдаа Лхагвасүрэн л авчирч үндэсний үзлийн шуон дээр гаргаж ирсэн болохоос энэ хүүхэн шиг бичдэг найрагчид зөндөө л байдаг юм даа. За яахав дээ иймэрхүү сэтгэгдэл бичээд сууж байхад яг таарах хүн