Элдэв чимэгт охид орой намрын жимс мэт
Эсэн цэнгэлээс уйдаад гандсан талын салхи мэт
Нуур мэтсийн үзэмжийг хайхралгүй явсны гай
Нулимсны шорвогт нэгтээ хөлгүй живэхэд эмтэрнэм
Янаг хайрын тухай шүлэглэж ханасан эгч нь
Ялдамхан гоо охиддоо худал хэлж байж шүү дээ
Асар гэгээт дурлал шид мөн бөгөөс
Амрагхан охид та нар минь гунигтай суух нь юун
Нүглээ наманчилж байна та нарыгаа өршөөе
Нүдний нулимс асгарах нь тайвшрах учир мөн
Хайрыг бус гунигыг ч хэт ойлгоод хашраагүй
Харин эгч нь ч бас тэнэгхэн охин мөн...
0 comments:
Post a Comment