BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Thursday, October 22, 2009

Бодол

Шүүрс алдсны дараах тайвшрал шиг
Шүлэг бичсэний дараах таашаал шиг
Шөнийн тэнгэр гүн амгалан
Миний дотор ийм болоосой
Сүрэг оддын дундаас ганцаардсныг нь өрөвдөөд л
Сүүмийх гэрлийнх нь анивчаанд шүлэг бичиж жаргаад л
Хэзээ ч номхордоггүй зүрхээ хайраар дөрлүүлж томоожоод
Хэлгүй нөмгөн манан дунд бас л басл ганцаардаад
Тэнгэрээс буусан шувуу газарт үүрээн зассаан
Тэндээ үүрд үлдэнэ,гайхах хэрэггүй ээ одод минь
Цаг нь ирэхээр харвах та нарыгаа өрвөдөөд л
Унах газрыг чинь зөөллөх өвс болж ургана даа

0 comments: