Хавар эрт яргуйн салхитай
Хаанахын хэний мартагдсан булштай
Зэвэргэн бороон дор нулимстайхан
Зээрэн шаргал зүүдтэйхэн ...ай, ай талаа орхиод би хаашаа гарлаа ..Аз жаргалын эрэлд үү,аль эсвэл шамбалын дайнд уу.Аль аль нь ч биш юм бол алдар нэр,ашиг хонжоо хайсан юмуу.Үгүй юм бол амраг хайр,амьдрал хайж тоонотоосоо явсан байхнээ... Юм юм л эрж хайж явж дээ.Далдын далд нуучихсан эрдэнэ шиг ихл нямбайлан эрээд байсан бүхэн минь надтай хамт явааг тэр үедээ даанч мэдээгүй байсан юм.Хамгийн эхлээд олны дунд тэвчин үлдэх тэсвэр хайсан.Хэзээ ч миний эвлэхээргүй хүйтэн харцтай жижигхэн молцог мөс шиг зүрхтэй тийм хүмүүстэй хамт орчлонгийн их урсгалд зрэгцэн амьдрах тэвчээр...Энэ үед би хүмүүс рүү хараад толгой дохин мэндэлж инээмсэглэдэг зан сурав.Энэ инээмсэглэл уруул дээр минь хадагдчихсан.Бусад хүн анзаардаггүй боловч надад өөрт минь хачин их мэдрэгддэг уйтгартай хөшүүн инээмсэглэл.Хуурамч эд дээ..Олны дунд татуулсан ихэнх зураг минь дандаа ийм инээмсэглэлээр чимсэн байх нь олонтаа.
Он цаг хэв төрхийг минь сийлж
Одоо танигдах юм гэвэл хоёр нүд л үлдсэн
Сэрээд харахад зүүд байдаг ч
Сийлбэр болсон минь үнэн байдаг....
Хаана ч хэзээ ч бэлэн байх энэ инээмсэглэлийг би тийм ч амархан олж аваагүй.Олон дусал нулимсаар ,гомдол,гунигаар арилжиж авсан юм.Энэ инээмсэглэл надад өрөө төлөх гэж үхэн үхтэл минь хамт байх болно .
Сайхан инээмсэглэдэг ч гунигтай хүүхнүүд
Сарны дор од шиг олон
Тэд цөмөөрөө хаш сийлбэр
Тэнгэр минь надтай адилхан... дараа нь би юу оллоо... энэ тухайгаа дараа үргэлжлүүлье дээ...
2 comments:
...Õèé áàõäàëààñ ãîî ñàéõíûã íýýæ
Õèéñãýëýí çàí ìèíü õèéñýí àðèëñàí...
Замын голд зогсоод машины урсгалд түгжигдэж, зүрхнийхээ гүнд айдас мэдэрч дагжих явган зорчигч лугаа гэтлээгүй замын дундах жихүүдэс мэдрэгдэх шиг боллоо.
Post a Comment